Гамма гэж юу вэ?

Gamma нь хүний бие, тархи, оюун санааны гайхалтай системийн бүрэн чадамжийг нээн илрүүлэх зорилготой эрүүл амьдралын технологийн байгууллага юм. Бид хүнийг судлан шинжилж үр дүнд нь илүү аз жаргалтай амьдрахад туслах, эрүүл амьдралын хэв маягийн зуршил болгоход нь хөтлөх болно.

Бид доорх 3 алхмын дагуу танд өөрийнхөө бүрэн чадамжийг нээн илрүүлэн, ашиглахад нь тусална.

Discover

Өөрийн бие, тархи, оюун санааны онцлогийг нээн илрүүлэх

Training/ Coaching

Эрүүл амьдралын хэв маягийн зуршил суулгах ганцаарчлан дасгалжуулах болон танхимын сургалт хөтөлбөрүүд

Community

Өөрийн чадамжийг бүрэн нээн илрүүлэхэд тэмүүлж буй зорилго нэгт хүрээлэлд нэгтгэх.

Testimonials

90 өдрийн өмнөх өөртөө хандаж хэлэх үг. Айдас чамайг маш олон зүйл хийлгэхээс хойш татах болно. Хүлээн зөвшөөрөхөөс айх, бусдыг гомдоохоос айх эсвэл зүгээр л мэдэхгүйгээсээ ч айж болно. Чи хүссэн л бол зорьсон бүхэндээ хүрэх чадалтай, эргэн тойрноо ч тэгэж өөрчлөх хүчтэй. Одоогоос 90 хоногийн дараах бие чинь чамд талархаж байгаа шүү, учир нь чи эрүүл хооллож, биеэ арчилж тордож байсан. Сүүлд нь хэлэхэд, би нээрэн арьсны харшлаа эдгээж чадсан шүү! Амьдралдаа үүнээс илүү эрүүл биетэй байж үзсэнгүй ээ.


image Хэрэглэгч Э

Хэрэглэгч Э-гийн сэтгэгдэл

Надад заахаас нь эхлэхэд 90 хоногт 20 кг хассан байна, итгэл, зориг, бас мэдлэг авч олсон. Нөгөө таргалснаас болж суганаас эвгүй үнэртээд байдаг байсан 20 кг хасахад л алга болсон гоё байгаа биз. Хүнийг чин сэтгэлээсээ магтдаг болсон, хөнгөн шингэн болсон, нөхөртэйгөө гоё харилцаатай болсон. Гэхдээ өнөөдрөөс ба нэгэн шинэ амьдрал эхэлж байна. Цаашаа би хаа хүртэл явах болоо гэдэгээ тэсэн ядан хүлээж байна.


image Хэрэглэгч О

Хэрэглэгч О-ын сэтгэгдэл

Би биеийн жингээс болж өөртөө итгэх итгэл дээрээ их асуудалтай байлаа. Түүнтэй уулзахаас өмнө би олон л арга чарга хэрэглээд бүтэлгүйтсэн учраас хэзээ ч жингээ хасаж чадахгүй байх гэж бодох дээрээ тулаад байсан юм. Гэхдээ тэр надад тусалж чадах мэт найдварын бяцхан гал сэтгэлд төрсөн. Тэр үнэхээр надад тусалж чадсан шүү. Дасгалжуулагчтайгаа учирснаас хойш минь хүсэл тэмүүлэл, өөртөө итгэх итгэл дахин төрсөн юм. Миний биенд юу хэрэгтэй, хэрхэн жин хасдаг, яаж булчингаа эдгээх хэрэгтэй тухай цоо шинэ мэдлэг олж авсан билээ.


image Хэрэглэгч Ү

Хэрэгчлэгч Ү-гийн сэтгэгдэл

Би өөртөө итгэх итгэлээ буцаан олж авсан. Энэхүү аяллын эхэнд би зөвхөн 90 хоног хурдан дуусаасай, хүйтэн шар айраг олж уух юмсан гэж хүсэж байсан бол одоо би амьдралын хэмнэлээ тэр чигт нь өөрчлөхөөр шийдсэн. Өдрийн турш илүү эрч хүчтэй ажиллах болсон. Урьд нь би өдрийн турш 5 аяга кофе ууж байж эрч хүчээ хадгалдаг байсан бол эхний хоёр долоо хоногийн дараачаас эхлээд өдөрт ганц аяга кофе хангалттай болж эхэлсэн. Бас согтууруулах ундаа хэрэглэх хүсэл огт алга болчихсон. Хамгийн гайхалтай өөрчлөлт нь би илүү уужуу тайван мөн ухаалаг болсон. Бас алхах дуртай болсон шүү.


image Хэрэглэгч Б

Хэрэгчлэгч Б-гын сэтгэгдэл

Нас баралтын шалтгаан

Стрессд өртсөн
68%
Стрессд өртсөн
Таргалалт
15.2%
Таргалалт
Тамхи татдаг хүн
47%
Тамхи татдаг хүн
Архины хэрэглээ
65,8%
Архины хэрэглээ